НЭГЖ ХИЧЭЭЛИЙН
ХӨТӨЛБӨР
Батлав
Сэдэв: “КОМПЬЮТЕР”
Хамрах хүрээ: 6-р
анги
Зорилго:
Компьютерийн үндсэн
иж бүрдэл, тэдгээрийн үүрэг зориулалтыг
танин мэдэх, компьютерийн хэрэглээний энгийн чадварт суралцахад чиглэнэ.
Сэдвийн ерөнхий арга
зүйн түлхүүр ойлголтууд:
●
Компьютер
нь мэдээллийг боловсруулах төхөөрөмж юм.
●
Компьютерээр
мэдээллийг боловсруулах үйл ажиллагаа нь оруулах, боловсруулах, гаргах схемээр
хийгддэг.
●
Компьютерт
мэдээлэл боловсруулахдаа зориулалтын программыг хэрэглэдэг.
●
Компьютерийн
лабораторид ажиллахад түүний дэг, журмыг сахина.
●
Компьютерийг
ашиглахад эрүүл мэнд, аюулгүй байдлын энгийн шаардлагуудыг хэрэгжүүлснээр эрүүл
мэндээ хамгаалах боломжтой.
Агуулгын залгамж холбоо:
Анги
|
Залгамж холбоо
|
6-р анги
|
·
Компьютерийн
техникийн үндсэн иж бүрдлийг таних, нэрлэх, үүрэг зориулалтыг мэдэх,
компьютерийг асаах, унтраах, оруулах, гаргах үндсэн төхөөрөмжийг хэрэглэх,
гарын товчлуурыг ашиглах.
·
МХХТ-ийн
тоног төхөөрөмжийн хэрэглээний талаар мэдэх, тайлбарлах, зөв хэрэглэх.
·
Компьютерээр
мэдээлэл боловсруулах давуу тал, мэдээлэл боловсруулах ажлын дарааллыг
ойлгож, өгсөн ажлын дарааллыг төлөвлөх, гүйцэтхэг, гүйцэтгэлээ дүгнэх.
·
Хялбар программ
ашиглан (тооны машин ашиглан хялбар тооцоо хийх, дуртай дуу хөгжмөө
тоглуулах) хэрэгцээндээ нийцүүлэн хэрэглэх
|
7-р анги
|
·
Компьютерт
мэдээллийг тоон дүрслэл болон хоёртын кодчиллын хоорондын холбоо хамаарлыг мэдэх,
тайлбарлах
·
Файл
удирдах системийг хэрэглэх, файл, хавтасны үүрэг зориулалтыг мэдэх, файл
болон хавтсыг зүй зохистой зохион байгуулах, хуулах, зөөх, нэр солих,
хэрэглэх
·
Компьютерийн
мэдээлэл боловсруулах нь үйлдлийн дараалал болохыг ойлгох, тайлбарлах,
зураглан харуулах
·
Мэдээлэл
хадгалах төхөөрөмж (шуурхай санах ой, хатуу диск, хуруу диск, зөөврийн диск
гэх мэт)-ийн онцлог, шинж чанар, хэмжээг мэдэх, тэдгээрийг хэрэглэх
·
Вирус,
хөнөөлт программаас компьютерийг хамгаалах
|
8-р анги
|
·
Үйлдлийн
систем, компьютерийн бүрдэл хэсгүүдийн үндсэн үзүүлэлтүүдийг мэдэх,
тайлбарлах, харьцуулах, хэрэгцээндээ тохируулан сонгох, тоон төхөөрөмжийг
компьютерт холбон ашиглахдаа шаардлагатай программыг суулгах ёстойг ойлгох,
файл шахах, задлах зэрэг программ хангамж шинээр суулгах, хэрэглэх
·
Олон
программын орчны талаар ойлгох, өргөн хэрэглээний хэд хэдэн программ ашиглан
мэдээллийг боловсруулах
|
9-р анги
|
·
Чөлөөт
нээлттэй эхийн программ хангамж болон түүний стандартын талаар ойлгох,
нээлттэй эхийн программыг хэрэглэх нээлттэй эхийн үйлдлийн систем,
хэрэглээний багц программыг мэдэх, ашиглах, өргөн хэрэглээ чөлөөт программ
хангамжийг хэрэглэх.
|
№
|
Ээлжит хичээл
(сэдэв)
|
Цаг
(40 мин)
|
Суралцахуйн зорилт
|
Хичээлийн агуулга
|
1
|
Компьютер мэдээлэл боловсруулах
хэрэгсэл болох нь. МХХТ-ийн хэрэгсэл
|
1
|
● Компьютерийн
техникийн үндсэн иж бүрдлийг таних, нэрлэх, үүрэг зориулалтыг мэдэх,
компьютерийг асаах, унтраах
● МХХТ-ийн хэрэгслийн
ахуй амьдрал дахь хэрэглээний талаар ойлгох, жишээ гарган тайлбарлах (гар
утас, зөөврийн компьютер, тоон телевизор гэх мэт)
|
● Компьютерийн үндсэн
иж бүрдэл, тэдгээрийн үүрэг, зориулалт
● Компьютерт
мэдээллийг боловсруулах үйл ажиллагааны зарчмыг
(схем)-ээр үзүүлэх
● Компьютер, МХХТ-ийн
амьдрал дахь хэрэглээ
● Компьютерээр
мэдээлэл боловсруулах давуу тал, файл, хавтасны
зохион байгуулалт.
|
2
|
Оруулах төхөөрөмж, гар, хулгана.
Компьютерийн хэрэглээний энгийн дүрэм
|
1
|
·
Оруулах,
гаргах үндсэн төхөөрөмжийг хэрэглэх, гар, хулганыг хэрэглэх
·
Удирдах
товчлууруудыг хэрэглэх.
|
● Гарны үүрэг,
түүнийг ашиглан мэдээлэл боловсруулах нь
● Хулгана, түүний
үүрэг
● Эрүүл мэнд, аюулгүй
байдлын энгийн дүрэм, зөвлөмж.
|
3
|
Үйлдлийн системийн ажлын орчин,
график интерфэйс. Хялбар программууд
|
1
|
·
Хялбар
программ (тооны машин, дуу тоглуулагч гэх мэт) хэрэглэх;
·
Файл,
хавтасны үүрэг зориулалтыг мэдэх.
|
● Үйлдлийн системийн
ажлын орчин
● Ажлын ширээ, ажлын
мөр, [Start] цэс, программ (пиктограмм)
● Программын цонх,
интерфэйсийн элементүүд, тэдгээрийн үүрэг;
● Тооны машин, дуу
тоглуулагч, тоглоом программын хэрэглээ.
|
No comments:
Post a Comment